Завхан аймгийн Цэцэн-уул,Санимаргац, Эрдэнэхайрхан сумдын нутагт орших ''Улаагчны хар нуур'' түүний газар нутаг нь Бор хярын элсэн тарамцгийн ар хөвөөнд байрлах бөгөөд элсэн хурдсанд хаагдаж тогтсон цэнгэг утс нуур юм.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01-р сарын 14-ны өдрийн 06 –р тогтоолоор ‘’Байгаль орчны тэнцлийг хангах унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ‘’зорилгоор Завхан аймгийн Цэцэн-уул сумын (90.0мян,га), Сантмаргац сумын (36.2 мян,га), Завхан мандал сумын (25.0мян,га), Эрдэнэхайрхан сумын (102,6мян, га) нутгийг хамарсан нийт 253,800 га газар нутгийг хамруулан Улаагчны Хар Нуурын Байгалийн Цогцолбор Газрыг байгуулж улсын тусгай хамгаалалтанд авсан. Улаагчны хар нуурын БЦГ-ын хамгаалалтын асуудлыг БОАЖ-ын Сайдын 2011 оны 09 сарын 28-ны өдрийн А-138 дугаар тушаалаар Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ