Отгонтэнгэрийн хамгаалалтын захиргаа БОЯБХУАӨДЗ төслийн санхүүжилтээр баригдсан байгаль хамгаалагчийн байруудын цонхонд хамгаалалт хийх, самбар, тэмдэг, тэмдэглэгээг засварлах шинэчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Нийтдээ 5 байгаль хамгаалагчийн байрны гадна цонхны хамгаалалтыг хийж ажилласан . Хамгаалалтын захиргаанаас байгаль хамгаалагчдын дунд байгаль хамгаалагчийн байрыг дотор тохижилт, хайс хамгаалалт хийх уралдаан зарласан байгаа бөгөөд байгаль хамгаалагчид өөрсдийн боломжинд тулгуурлан гадна хайс, цонхны хөшиг, иргэдэд мэдээлэл өгөх самбар болон KFW төслийн санхүүжилтээр олгосон тавилга хэрэгслийг ариг гамтай ашиглах, хамгаалахад чиглэсэн зүйлсийг хийж байна.