2020 оны 04 сарын 29-ноос 05-р сарын 02 –ныг хүртэлх хугацаанд Отгонтэнгэрийн ДЦГ-ын Отгоны өвөр хэсэгт хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, ХХХШХ мэргэжилтэн Г.Эрдэнээ, АЖССОБ хариуцсан мэргэжилтэн П.Мөнхзул , СШММС хариуцсан Х.Цэгмидзаяа, байгаль хамгаалагч Б.Рэнцэндорж, М.Мангалдорж, П.Ганболд жолооч Б.Ууганболд, нарын бүрэлдэхүүнтэй ажиллаа.
Отгонтэнгэрийн өврийн Сургалт, мэдээллийн төвийг тохижуулах ажлын хүрээнд :
- Сургалт, мэдээллийн төвд том дугуй ширээ, хөлтэй самбар, түмпчик, сандал-4ш, хурлын индэр зэрэг тавилгуудыг угсран тохижолтыг бүрэн хийсэн.
- Сургалт мэдээллийн төвд байгаль хамгаалагч нарт сургалт зохион байгууллаа. Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр байгаль хамгаалагчдад үүрэг чиглэл өгч Монгол улсын их хурлын 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 41 тоот тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Отгонтэнгэрийн ДЦГ-ын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын 102000 га газрыг хамруулан уг Дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн тогтоосон газар нутгийг танилцуулж, цаашид хийгдэх гол ажлуудыг танилцууллаа. Мөн ХХХШХ мэргэжилтэн Г.Эрдэнээ, АЖССОБ хариуцсан мэргэжилтэн П.Мөнхзул, ССМСхариуцсан мэргэжилтэн Х.Цэгмидзаяа нар өөрсдийн чиглэлээр байгаль хамгаалагч нарт сургалт хийн зөвлөгөө өгч ажиллаа. Мөн сурталчилгааны материал нугалбар 100, хамгаалалтын захиргааны мэдээлэл бүхий сонин 60ш, гэрээ 50ш хэвлэн өгч ажиллаа.
- Мөн мэдээллийн самбар 1ш, байгалийн болон ан амьтан , ургамлын зураг 11ширхэгийг хананд байршуулан тохижууллаа.