1.  Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, мэргэжилтэн Г.Эрдэнээ, П.Мөнхзул, Х.Цэгмидзаяа ,байгаль хамгаалагч Ц.Идэрмөнх,  Энхбуянт, жолооч Б.Ууганболд   нарын бүрэлдэхүүнтэй Отгонтэнгэрийн ДЦГ-ын Богдын өвөр хэсэгт ажиллаа. Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Богдын өвөр хэсгийн аялалын маршрутын дагуу хийгдсэн   тохижолтын ажлыг сэргээн засах ажлыг хийж гүйцэтгэхээр 06-р сарын 10-13ны хугацаанд  ажиллаа.

Ажиллах хугацаанд  Алтан толгойн шилийн  мэдээллийн 3ш самбар,Мэлхий хадны түр амрах цэгийн сүүдрэвч, хаалтыг засан, мэдээллийн 3 ш самбарТөрийн овооны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэн  мэдээллийн 2ш самбар, Бадархундага нуур,  Очирваань бурхны цогцолборын мэдээллийн  2 самбарыг шинэчлэн байршуулж, будан сэргээн заслаа.