2019 оны 04 сарын 04 – 06 –ны хугацаанд Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнээ, Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн Х.Цэгмидзаяа, байгаль хамгаалагч Б.Рэнцэндорж, Н.Алтангэрэл, жолооч Б.Ууганболд нарын бүрэлдэхүүнтэй Улаагчны хар нуурын БЦГ-ын Хар нуур чиглэлд ажиллалаа.

Уг ажлын хүрээнд Хаврын хуурайшилтын үе болон бугын ясан эвэр түүх зөрчил гарч байгаатай холбогдуулан  Улаагчны хар нуур орчмын Урт булаг, Оломын толгой, Жаахан нуур, Ханан булаг орчмын нутгаар  хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчилгүй.

Ханан булагт хаваржиж буй Базаргүр, Сугар нарын өрхөөр орж хаврын хуурайшилттай үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх талаар мэдээлэл хийлээ.

Нуурын эхний зам дагуух хог хая