2019 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-ны хугацаанд хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, ХХХШХариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнээ, Б.Энхээ, СШМСБНХариуцсан мэргэжилтэн Х.Цэгмидзаяа, байгаль хамгаалагч Н.Алтангэрэл, Б.Ренчиндорж, жолооч Б.Ууганболд, Завхам аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй Отгонтэнгэрийн ДЦГ-ын Богдын гол чиглэлд ажиллаа. Дээрх хугацаанд Рашаан гол, Мод толгой, Таван салааны гарам, Даян уул, Цагаан нуур, Хөх нуур, Халзан даваа, Тагийн мараа, Доод гялаан зэрэг газруудаар хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Мөн Халзан даваанд зэрлэг амьтдын судалгаа хийх зорилготой байршуулсан автомат камерыг авч биотехникийн цэгт 100 кг хужир байршууллаа. Мөн Дрон ашиглан Тагийн марааны өвөр, Их Богдын гол, халзан даваа орчмоор нисгэж хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын хугацаанд Бугын ясан эвэрт явж байсан Сандаг, Дэмбээ, Пэлжээ нарын 3 иргэнд хууль дүрэм танилцуулж буцааж ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now