Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын экологи, байгаль орчны ерөнхий мэдлэгийг сорих, экологийн боловсролыг бүх нийтэд сурталчилах, цаашид экологи, байгаль орчны чиглэлийн мэргэжилийн чиг баримжаа олгох, салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхижуулах зорилготой Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Ч.Нацагдоржийн нэрэмжит Аймгийн экологийн олимпиадыг 03-р сарын 26 нд зохион байгууллаа. Ерөнхий зохион байгуулагч байгууллагаар : Аймгийн БСУГ, Отгон-бор хавцал ТББ, хамтрагч байгууллагаар: Аймгийн БОАЖГ, ХНЗГСГЗ, Отгонтэнгэрийн хамгаалалтын захиргаад оролцлоо. . Тус олимпиадад 9-р ангийн 30 сурагч, 12-р ангийн 35 сурагч , хими-экологи, биологийн -31 багш оролцлоо. Олимпиадын 9-р ангийн сурагчдаас 3 байр , 12- ангийн сурагчдаас 3 байр , багш нараас 3 байр шалгаруулж Өргөмжлөл, алт,мөнгө , хүрэл медиаль, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

9- ангийн сурагчдын ангилалд :

  • 1-р  байр:   Дэвшил сургуулийн 9-р ангийн сурагч Д.Янжинлхам   Өргөмжлөл, Алтан медаль,  экологи , эволюцийн нэр томьёоны англи монгол тайлбар толь
  • 2-р  байр:  Чандмань-эрдэнэ лобортори  сургуулийн   9-р ангийн сурагч У.Энхжаргал  Өргөмжлөл, Мөнгөн медаль, мөнгөн шагнал
  • 3- байр: Жавхлант цогцолбор сургуулийн  9-р ангийн сурагч  Б.Лхагвасүрэн   Өргөмжлөл, Хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.

12-р ангийн сурагчдын ангилалд:

  • 1-р байр:  Улиастай сумын 4-р   сургуулийн  12-р ангийн  сурагч Б.Ууганбаяр  Өргөмжлөл, Алтан медаль, экологи , эволюцийн нэр томьёоны англи монгол тайлбар толь
  • 2-р байр:  Цэцэн-уул   сумын ЕБС-ийн  12-р ангийн сурагч  М.Нямсүрэн   Өргөмжлөл, мөнгөн медаль , экологи , эволюцийн нэр томьёоны англи монгол тайлбар толь
  • 3- р байр:  Сантмаргаз   сумын  ЕБС-ийн    12-р ангийн сурагч Н.Амарбаясгалан  Өргөмжлөл, мөнгөн медаль, экологи , эволюцийн нэр томьёоны англи монгол тайлбар толь

Биологийн боловсролын багш нарын дунд зохион байгуулсан олимпиадад

1-р байр: Жавхлант цогцолборт  сургуулийн Хими-Экологийн багш Д.Пүрэвдорж Өргөмжлөл, Алтан медаль, Кэмпбэллийн биологи 1.2. боть / номын үнэлгээ 120,000төгрөг/

2-р байр: Дэвшил  сургуулийн Хими-Экологийн багш Баасандэмбэрэл  Өргөмжлөл, мөнгөн  медаль, Кэмпбэллийн биологи 1.2. боть / номын үнэлгээ 120,000төгрөг/

3-р байр : Чандмань-эрдэнэ лобортори сургуулийн   биологийн  багш  Р.Отгонбаатар Өргөмжлөл, хүрэл   медаль, экологи , эволюцийн нэр томьёоны англи монгол тайлбар толь бичигээр тус тус шагнаж урамшууллаа. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now