2019 оны 01 сарын 29
Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа 2019 оны 01 сарын 23 – 26-ны хугацаанд Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэр сумын чиглэлд ажиллалаа.
Уг ажлын хүрээнд Тарвагатайн нурууны БЦГ-ын хязгаарлалтын болон орчны бүсийн 11 өвөлжөөний 26 өрхийн 43 иргэнд ТХГН-ийн горим дэглэм, ТХГН-ийн ач холбогдол болон ХЗ-ны үйл ажиллагааны танилцуулга, Зөрчлийн тухай болон Эрүүгийн тухай хуулиудын холбогдох заалтууд болон ТХГНутаг дахь бэлчээрийн зохистой ашиглалт, хаваржаа, намаржаа, зуслангийн газрыг өнжөөх, сэлгэн ашиглах талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Иргэдэд бэлчээр ашиглалтын тухай, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон холбогдох хуулиудын гарын авлага тарааж мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн иргэдээс Янгир ямаа болон бусад зэрлэг амьтдын аман судалгааг авч ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ