Ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, эко клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгаль хамгаалагчын  ажил , байгалийн үзэсгэлэнт газруудтай  танилцах  зорилго бүхий аялалыг аймгийн БОАЖГ, Отгон-бор хавцал ТББ-тай хамтран зохион байгууллаа. Аялалыг:  БОАЖГ-ын судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн  Мягмаржав, мэргэжилтэн Цэндсүрэн, Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн П.Мөнхзул, Богдын гол хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Н.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй  баг удирдан явууллаа.

Аялалын маршрут : Улиастай –Арслантай хад, Зүүн сайхан, Баруун сайхан, Дэнхэн чулуу, Доной нисэх- Морьтой хөшөө- Улиастай    нийт 100км   үүнээс 3-4км  явган аялал хийлээ.

 

Энэхүү аялалд Улиастай сумын  Элдэв-Очирын нэрэмжит ЧЭЛСургууль, 3-р сургууль,  4-р сургууль, Дэвшил  зэрэг сургуулиудын  эко клубын   7-10 ангийн хүүхдүүд оролцлоо.

Аялалаар : Ирвэс, янгирын байршил нутаг  Алдархаан сумын Баруун, Зүүн хайрхан, Арслантай хад, Дэнхэн чулуу,Арслантай хад, Морьтой  хөшөө зэрэг байгаль үзэсгэлэнт 

газруудыг сурагчдад сурталчилан  таниуллаа.

       

Ирвэс,Янгир,  ойн туруутны гол байршил нутаг Баруун сайхан ууланд Экоклубын сурагчид  3-4 км алхан гарч  Янгирын байршил цэгт  нийт 150 кг  хужир тавьж биотехникийн арга хэмжээг хэрэгжүүллээ.

 

Отгонтэнгэрийн ДЦГ-ын Богдын гол хэсгийг хариусан байгаль  хамгаалагч Н.Алтангэрэл   өөрийн  хариуцдаг газар, байршдаг ан амьтны талаар мэдээлэл хийн   судалгааны гол хэрэгсэл  болох Дуран,GPS, Автомат камер, Энгэрийн камер  зэргийг сурагчдад   дэлгэрэнгүй танилцуулж  Автомат камерийг  судалгаанд хэрхэн яаж ашигладгийг  сурагчдад танилцууллаа.  

         

Мөн сурагчдыг 3 баг болгон  хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шагнаж урамшууллаа. Сурагчдад гарын авлага тараан өгч ажиллаа

  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now