2018 оны 09 сарын 29
Хамгаалалтын захиргааны дэргэдэх Өсвөрийн байгаль хамгаалах эко клубын сурагчдад “Ногоон паспорт” гардуулан өглөө
Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх , хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор БОАЖЯ-наас “Ногоон паспорт” аяныг өргөжүүлж орон даяар зохион байгуулсан. Энэ аяны нээлт 9-р сарын 26нд Завхан аймагт зохион байгуулагдсан. Энэ аяны хүрээнд хамгаалалтын захиргаа Улиастай сумын Дэвшил сургуулийн 7-б бүлгийн Өсвөрийн байгаль хамгаалагч клубын 37 сурагчдад “Ногоон паспорт”-ыг гардуулан өглөө .
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ