"ЗӨВ ТЭМҮҮЛЭЛ-ЭХ ОРОНЧ МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТ ДАДЛАГА 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга , УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар БСШУСЯ , БХЯ , ЗХЖШ , ЭМЯ , ХЗЯ , ЗТАЖЯ , БОАЖЯ , ЦЕГ , ОБЕГ , Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй Завхан аймгийн ахлах ангийн сурагчдад Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" 14 хоногийн сургалтыг  9-р сарын 05 ны өнөөдрөөс эхлүүллээ.Тус сургалт арга хэмжээ нь сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил төлөвшил олгох, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах, найз нөхдөөсөө суралцах, зөв хүмүүжил төлөвшил олох зэрэг олон чадварт суралцуулах зорилготой юм. "Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал" сургалт нь аймгийн хэмжээнд 9 бүс болон 2 үе шаттайгаар хэрэгжиж  2018 оны 09 дүгээр сарын 20 хүртэл явагдах юм.  Бид Чингисийн үр сад “Зөв тэмүүлэл – Эх оронч манлайлал “ сургалтын хүрээнд :  Тарвагатайн нурууны БЦГ-ын шатсан ойн Солонготын давааны 150 га талбайг цэвэрлэх ,   мод бэлтгэлийн ажлыг  2018 оны 09 дүгээр сарын 02- наас 09 дүгээр сарын 09-нд хийж  гүйцэтгэсэн. Энэхүү арга хэмжээнд Отгонтэнгэрийн УТХГ-ын   хамгаалалтын захиргааны дарга , мэргэжилтэн , байгаль хамгаалагчид  хамтран  оролцлоо.
Завхан аймгийн БОАЖГ , Тарвагатайн нурууны БЦГ, Сум дундын Ой анги , Завхан аймгийн бүх сумдын байгаль хамгаалагчид , Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэс , Онцгой байдлын аврах 39-р анги , Сумдын ойн мэргэжилийн байгууллагууд,  Тосонцэнгэл , Их-Уул сумдын албан газруудын баг бүрэлдэхүүн нийлсэн 400 гаруй хүн   талбай  цэвэрлэх ажлын эхний ээлжинд оролцлоо.

 

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now