Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид 06 сарын 27 - 07 сарын 02-ны хугацаанд Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн эх, Туна, Жаргалант, Ямаат зэрэг газруудад ажиллалаа. Уг ажлын хүрээнд:
1. Тарвагатайн нурууны БЦГ-ын хилийн цэсийн багануудыг будаж, шинээр 2 багана хийж байрлууллаа. 
2. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 4 ширхэг анхааруулгын самбарыг будаж засварлан мэдээллийг шинэчлэн байрлууллаа.
3. Баданга хүдэр болон Янгир ямааны байршил нутгуудад 2 ш автомат камер байрлууллаа. 
4. Тус бүс нутгуудад хяналт шалгалт хийж, мод тээвэрлэсэн 10 машины холбогдох бичиг баримтыг шалгаж, 27 иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон Зөрчлийн тухай хууль, ТХГН-ийн тухай, Ойн тухай хууль, Амьтны тухай хуулиудаар танилцуулга тараах материал тараалаа.
5. Тус БЦГ-ынн шатсан ойд ойн цэвэрлэгээний огтлолт хийж буй ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцаж, мод бэлтгэлийн болон түймрээс урьдчилан сэргийлэх гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллалаа. 
6. Тарвагатайн нурууны БЦГ-ын Ямаат, Идэрийн эх орчмын нутгаар 5 зүйлийн хөхтөн /бор гөрөөс/, 12 зүйлийн шувуу тэмдэглэгдлээ. мөн тус газруудад зэрлэг гахайн хадаргаа, халиун буга, янгир ямааны баас, жим, мөр элбэг тохиолдож байна

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now