2018 оны 04 сарын 23
“Хөшөө дурсгалыг хамгаалах өдөр /04.18/”-ийг тохиолдуулан Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Завхан аймгийн музейтэй хамтран Тарвагатайн нурууны БЦГ-ын орчны бүсийн Алдархаан сумын ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчдад аймгийн Алдартны музей, Орон нутаг судлах музей ,Гүдэн цогцолбор, Улиастай сумын хөшөө дурсгалууд, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгууллаа.
Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг танилцуулж мэдээлэл хийн сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Тус үйл ажиллагаанд Алдархаан сумын сургуулийн 35 сурагч 6 багш хамрагдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ