Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа Аймгийн БСУГ, Аймгийн Залуу Багш нарын Холбоо , Бор хавцал  ТББ-тай хамтран  Аймгийн экологийн анхдугаар олимпиадыг 3-р сарын 29нд  зохион байгууллаа. Экологийн олимпиад зохион байгуулах  гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын экологи, байгаль орчны ерөнхий мэдлэгийг  сорих,  экологийн  боловсролыг бүх нийтэд сурталчилах, цаашид экологи, байгаль орчны чиглэлийн  мэргэжилийн чиг баримжаа олгох, салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхижуулахад   зорилготой  зохион байгууллаа.  Тус  олимпиадад 9-р ангийн 30 сурагч, 12-р ангийн  42 сурагч , биологийн багш -27 оролцлоо.  Олимпиадын 9-р ангийн сурагчдаас 6-р, 12- ангийн сурагчдаас 6-р, багш нараас 4 байр шалгаруулж   Өргөмжлөл, алт,мөнгө , хүрэл медиаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

9- ангийн сурагчдын ангилалд :

1-р  байр  Дэвшил сургуулийн 9-р ангийн сурагч Б.Баасанжаргал  Өргөмжлөл, Алтан медаль, мөнгөн шагнал

2-р  байр  4-р сургуулийн 9-р ангийн сурагч Д.Пүрэвсүрэн Өргөмжлөл, Мөнгөн медаль, мөнгөн шагнал

2-р байр  Тосонцэнгэл  сумын ЕБС 2-р сургуулийн 9-р ангийн сурагч Г.Тэргэл  Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал

3- байр ЧЭЛС-ийн 9-р ангийн сурагч  Э.Хулан  Өргөмжлөл, Хүрэл медаль, мөнгөн шагнал

3-р байр  Тосонцэнгэл сумын II – р сургуулийн  сурагч Э.Цолмон Өргөмжлөл, Хүрэл медаль, мөнгөн шагнал

3-р байр Тэс сумын  9а ангийн сурагч Б.Дэлгэржаргал Өргөмжлөл, Хүрэл медаль, мөнгөн шагнал эзэд боллоо.

 

12-р ангийн сурагчдын ангилалд:

 

1-р байр  Улиастай сумын 1-р   сургуулийн  12-р сурагч М.Мөнхбаатар Өргөмжлөл, Алтан медаль, мөнгөн шагнал

2-р Улиастай ЧЭЛС-ийн 12-р   сургуулийн  сурагч Л.Дарьсүрэн Өргөмжлөл, Мөнгөн медаль, мөнгөн шагнал

2-р байр Сонгино сумын  ЕБС-ын 12-р ангийн  сурагч Б.Насанжаргал Өргөмжлөл, Мөнгөн медаль, мөнгөн шагнал

3- р байр Улиастай  сумын  III – р сургуулийн  12-р ангийн сурагч М.Бямбажаргал Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байр Цэцэн-Уул  сумын ЕБС-ын  12-р ангийн  сурагч Г.Нямсүрэн Өргөмжлөл, хүрэл  медаль, мөнгөн шагнал

3-р байр Тосонцэнгэл сумын ЕБС-ЫН  II – р сургуулийн  12-Р ангийн  сурагч Г.Пүрэвдорж Өргөмжлөл, хүрэл  медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.

 

Биологийн боловсролын багш нарын дунд зохион байгуулсан олимпиадад

1-р байр Тэлмэн сумын сургуулийн Хими-Экологийн багш Н.Лхагважаргал Өргөмжлөл, Алтан медаль, мөнгөн шагнал

2-р байр Тосонцэнгэл сумын I – р сургуулийн Хими-Экологийн багш П.Норжмаа Өргөмжлөл, мөнгөн  медаль, мөнгөн шагнал

3-р байр Түдэвтэй сумын  ЕБС-ын  Хими-Экологийн багш Д.Мөнхцэцэг Өргөмжлөл, хүрэл   медаль, мөнгөн шагнал

Тусгай байр Эрдэнэхайрхан сумын ЕБС-ын  Хими-Экологийн багш М.Нийвэндавга Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now