2018 оны 03 сарын 30
03 сарын 22 – “Завхан аймгийн БО-ны салбарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг “Завхан аймгийн БОЯБ-ын өнөөгийн байдал, хамгааллын асуудал” сэдвийн дор илтгэл, хэлэлцүүлэг гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгууллаа. Зөвөлгөөний хүрээнд Завхан аймгийн зэрэг амьтдын өнөөгийн байдал, хамгаалалтанд авсан газар нутгийн хэмжээ, ургамал, бэлчээрийн төлөв байдал, цаг уурын нөхцөл, уур амьсгалын өөрчлөлт тэдгээрийн үр нөлөөг танилцуулж БОЯБ-ын дэд хөтөлбөрийг хэлэлцүүлэн зөвлөмж гаргалаа.
Зөвлөгөөнд Отгонтэнгэрийн УТХГ-ын ХЗ, БОАЖГ, ХНЗГСГЗ, УЦУОШГ, Хомын талын тахь ТББ, Тарвагатайн нурууны БЦГ-ын ХЗ, Тосонцэнгэл, Түдэвтэй сумдын ойн анги зэрэг байгууллагуудын 185 хүн хамрагдлаа. Санхүүжүүлэгч байгууллагаар “Монгол орны баруун бүсэд газрын доройтлыг бууруулах, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь МОН/16/301 төсөл оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ