‘’Нээлттэй өдөр’’-ийн  хаалтын үйл ажиллагааг 3-р сарын  21нд төв талбайд 14цагаас зохион байгууллаа.   Хаалтын үйл ажиллагаанд  байгаль орчны салбарын  байгууллагын удирдлагууд болон мэргэжилтэн, албан хаагчид оролцож, байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга болон холбогдох мэдээлэл, сурталчилгааны материалыг Улиастай сумын төв талбайд байрлуулан, ард иргэдэд мэдээлэл хийлээ.

’’Нээлттэй өдөр’’-ийн хаалтын арга хэмжээнд  НҮБХХ-ийн МОН/16/301 төсөл,  Аймгийн Залуу багш Нарын Холбоо, Бор хавцал ТББ, ДЗОУБ Завханхангай ОНХХ, Байгаль орчны салбарын байгуулагууд хамтран ‘’ЭХ  ДЭЛХИЙН ЦАГТ НЭГДЭЦГЭЭЕ’’  арга  хэмжээг   зохион байгууллаа. Энэ  үйл ажиллагааны хүрээнд    ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд ‘’УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА’’ сэдэвт Флашмоб  бүжгийн тэмцээнийг зохион байгууллаа.  Бүжгийн тэмцээний 1-р байранд 3-р сургууль, 2-р байранд 2-р сургууль, 3-р байранд 4-р сургууль тус тус шалгарч Өргөмжлөл , мөнгөн шагналаар шагналаа. Тус тэмцээнд нийт 5 сургуулийн 180 хүүхэд хамрагдлаа.

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now