2018 оны 03 сарын 14-ны өдөр Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ, БОТХ-ийн тасагтай хамтран Идэр сумын Ойн мэргэжлийн байгууллагууд, ойн нөхөрлөл, иргэдийн дунд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны танилцуулга болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Ойн тухай хууль бусад холбогдох журмуудыг танилцуулж, санал солилцлоо. Мөн Идэр сумын засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хэлэлцүүлэгт 40 гаруй иргэд хамрагдлаа.
Энэ үеэр Отгонтэнгэрийн УТХГ-ын байгаль хамгаалагч Г. Шаравжамцыг БОАЖЯ-ны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагнасныг Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, Идэр сумын Засаг дарга Баярмаагийн хамт гардуулан өглөө.
Г.Шаравжамц нь байгаль хамгаалах ариун үйлсэд тасралтгүй 18 дахь жилдээ ажиллаж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now