2017 оны 05 сарын 01
Завхан аймгаас санаачлан зохион байгуулж буй "Нүүдэлчдийн соёлын наадам-2017" эвент наадмыг зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаанаа 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт хийлээ. Уг хуралдаанаар наадмыг Улаагчины хар нуурын БЦГ-ын "Урт булаг"-т хийхээр товлож, таван хошуу малын отог болон бусад дагалдах арга хэмжээнүүдийн байршил зохион байгуулалтыг газар дээр нь хэлэлцэж шийдвэрлэлээ.Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр наадам зохион байгуулах ажлын хэсэгт орон ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ