Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Завхан аймгийн Идэр сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасагтай хамтран Идэр суманд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Байгаль орчны багц хуулиуд болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг сурталчилан хууль эрхзүйн зохих мэдлэг олгох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгаль хамгаалал- Иргэдийн оролцоо” сэдэвт сургалтыг 03 сарын 20-ны өдөр  Идэр сумын ЗДТГ, БОТХ-ийн тасагтай хамтран зохион байгууллаа.Хамгаалалтын захиргаанаас ТХГН-ийн горим дэглэм, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны танилцуулга, KFW төслийн санхүүжилтээр хийгдэх ажлуудын талаарх мэдээллийг өгч, сумын засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж санал солилцлоо. Мөн сумын БОТХ-ийн тасаг, цагдаагийн хэсэг, мал эмнэлэг үржлийн тасаг, цаг уурын өртөө зэрэг газрууд холбогдох мэдээллийг хийлээ.Сургалтанд 70 гаруй иргэд хамрагдаж тулгамдсан асуудлуудаа ярилцаж, санал солилцлоо.

   

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now