2016 оны 07 сарын 26
Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгыг угтаж БОНХАЖЯ-ны санхүүжилтээр Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын овоо, Очирваань бурханы цогцолборыг сэргээн засварлалаа. Мөн Отгонтэнгэр хайрханы өвөр хэсэгт аялагч, мөргөлчдөд зориулсан мэдээллийн самбар жижиг 4ш, том самбар 5ш байрлуулсан. Тахилгын овооны дэргэд хадаг уях хийц 5 ширхэгийг байрлууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ